“Гацуурт Хүнс” ХХК нь Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх урт хугацааны зорилгын хүрээнд “Гацуурт” ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар 2010 онд үүсгэн байгуулагдсан.


Монгол хүнд - Эрүүл хүнс хүргэх уриан дор Монгол улсын газар тариалан, мал аж ахуйн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг, Хушаат, Алтанбулаг сумуудад мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр болон эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаа, Улаанбаатар хотод хүнсний үйлдвэрлэл, худалдаа, борлуулалтын үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцсэн техник, технологи, тоног төхөөрөмжийг ашиглан өнөөдрийг хүртэл тогтвортой явуулж байна. 

Компанийн танилцуулга
Эрхэм зорилго
Эрхэм зорилго

Өвөг дээдэс минь бидний төлөө хөдөлмөрлөсөн

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой

Алсын хараа
Алсын хараа

Өвөг дээдээс минь бидний төлөө хөдөлмөрлөж байсан өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Уриа үг
Уриа үг

Монгол хүнд эрүүл хүнс

Үнэт зүйл
Үнэт зүйл

Эрүүл, Оюунлаг, Чадварлаг хөдөлмөрч, Зөв монгол хүн монгол орны онгон дагшин байгаль

Үйл ажиллгааны чиглэл

Үйл ажиллгааны чиглэл

Бидний бахархал

Бид "Монгол хүнд эрүүл хүнс" уриан дор хэрэглэгчдээ эрүүл, аюулгүй, чанартай хүнсийг хүргэхийн төлөө хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх бүхий л үйл явцыг өөрсдөө хариуцан гүйцэтгэдэгээрээ бахархдаг.

Малчид
Малчид

Мах, сүүний өндөр ашиг шимт Ангус, Лимузин, Монтбелиард, Холштейн, нутгийн монгол үүлдрийн үхэр сүрэг, Заанэн үүлдрийн ямаан сүрэг, Дорпер үүлдрийн хонин сүргүүдээ гардан нутагшуулж, бэлчээрийн (уламжлалт) болон фермерийн (тжээл) хосолсон аргаар өсгөн үржүүлж байна.

Тариаланчид
Тариаланчид

Дэлхийн жишигт нийцсэн техник, технологиор тэжээлийн зориулалтын шимт ургамлуудыг тариалан малын тэжээл, хадлан, дарш бэлтгэдэг.

Үйлдвэрлэгчид
Үйлдвэрлэгчид

"ISO 22000:2018 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо"-ны стандартын шаардлага хангасан үйлдвэртээ малаа төхөөрөн, хэрэглэгч, харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг хангасан 100 гаруй нэр төрлийн мах, дайвар бүтээгдэхүүнийг ангилан савладаг.

Тээвэрчид
Тээвэрчид

Бид бүтээгдэхүүнээ хүнсний зориулалтын тээврийн хэрэгслээрээ өвөл, зуны аль ч улиралд хот хооронд тээвэрлэдэг.

Ханган нийлүүлэгчид
Ханган нийлүүлэгчид

Бид хүнсний стратегийн голлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд орон нутаг болон Улаанбаатар хотод байрлах автомат удирдлагын систем бүхий хөргөлттэй агуулахууддаа бүтээгдэхүүнээ хадгалалтын горимын дагуу хадгалдаг.

Борлуулагчид
Борлуулагчид

Борлуулалтын ажилтнууд бид онлайн болон борлуулалт, нэрийн дэлгүүрийн сувгуудаараа гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаат нэрийн бүтээгдэхүүнээ хүргэн танд ойрхон ажиллаж байна.

Түгээгчид
Түгээгчид

Бид бүтээгдэхүүнээ хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагыг хангасан зориулалтын тээврээр түргэн шуурхай хэрэглэгч, харилцагчиддаа өдөр бүр түгээдэг.

"Гацуурт Хүнс" ХХК-ийн хүнсний аюулгүй байдлын бодлого

Бид "Монгол хүнд эрүүл хүнс" хүргэх уриан дор мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн, нутагшуулж, олон улсын болон Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалтын шаардлага, хэрэглэгчийн хэрэгцээ хүлээлтэнд бүрэн нийцсэн эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, эдгээрт оролцож буй сонирхогч талуудаа тогтмол хөгжүүлэн, харилцан суралцаж, хамтдаа хөгжинө.

Үйл ажиллaгааны чиглэл
Гэрчилгээ
Утас
Зурвас
Холбогдох
Тусламж