2018 онд Герман улсын хамгийн сүүлийн үеийн технологи болох будааг тээрэмдэх бус Хэрчилтийн технологиор зүсэлт хийж 1 цагт 500 кг гурил үйлдвэрлэх хүчин чадалтай “Treffler Maschinenbau” үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүхэл үрийн гурилын үйлдвэр ашиглалтад орсон. Stettler сортын хатуу улаан буудайнаас Монгол улсын MNS 0244:2019 стандартын шаардлага хангасан БГ-190 ангиллын А, В, С зэрэглэлийн нарийн, дунд, бүдүүн ширхэгтэй бүхэл үрийн гурилыг 1кг, 2.5кг, 5кг болон 25кг-ын савлагаанд савлан зах зээлд нийлүүлж байна.